Хэд хоногийн өмнө МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган
аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан
харамсалтай хэрэг гарсан.

Хэд хоногийн өмнө МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Булган аймгаас Өвөрхангай руу явах замдаа осолдож, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослоор амиа алдсан залуу нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын албаны дарга, сэтгүүлч С.Мөнхжаргал байсан билээ. Харин өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга, Н.Батцэрэг, МҮАН-ынхан талийгаачийнд очиж, хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнийг ирэх даваа гаригт хөдөөлүүлэхээр болжээ. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсний улмаас осол гарсан хэмээн таамаглаж байгаа аж. Мөн хамт осолд өртсөн гурван иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Б.Золбоо