Талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн Д.Монголхүүг баривчилсныг иргэд эсэргүүцэж, суллахыг шаардан ХЗДХЯ-ны гадна жагсаж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Х.Нямбаатар сайдыг ирж иргэдтэй уулзах хүсэлт тавилаа. ХЭҮК-ийн гишүүдтэй уулзах гээд Төрийн ордонд дуудсан. Цагдаа нар бол хууль сахиулах үүрэгтэй.
Иргэдээ хамгаалах ёстойгоос биш тав зургаагаараа нийлээд энгийн иргэдийг зодож болохгүй.
Өнөөдөр иргэд маш их бухимдалтай байна. Д.Монголхүүг цагдан хорьсон 461 дүгээр ангид очиж, үзэл бодлыг сонсоно. Иргэдийнхээ төлөө ажиллах нь гишүүн миний үүрэг” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)