Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээллээ.