УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр жагсаж байгаад цагдан хоригдсон Д.Монголхүүтэй холбоотой асуудлаар ХЭҮК-ийн гишүүдтэй уулзлаа.
Уулзалтын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан, хоригдож болохгүй.
ХЭҮК энэ талд мэдрэмжтэй ажиллаж олон улсын гэрээ конвенцийн дагуу шуурхай ажиллах шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.
Шинээр томилогдсон ХЭҮК-ын гишүүд сайн ажиллаж байгаа.
Гэвч хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдолд шуурхай ажиллах, мөн ирсэн гомдол шийтгэлийг шийдвэрлэсэн тухай мэдээллээ нээлттэй олон нийтэд таниулах шаардлагатайг санууллаа" гэлээ.
Сэтгэгдэл (3)