Непалийн нийслэл Катманду хотод өнгөрсөн баасан гаригт онгоц осолджээ.
Эверест уулнаа авирахаар явж байсан жуулчдыг суулгасан онгоцонд 19 хүн
байсан байна. Тэднийг бүгд амиа алдсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Непалийн нийслэл Катманду хотод өнгөрсөн баасан гаригт онгоц осолджээ. Эверест уулнаа авирахаар явж байсан жуулчдыг суулгасан онгоцонд 19 хүн байсан байна. Тэднийг бүгд амиа алдсан хэмээн эх сурвалж мэдээллээ. “Эверест уулын хаалга болох Лукларуу нисч явсан онгоцонд 16 гадаадын жуулчин, гурван непал иргэн, гурван албан хаагч байсан” хэмээн Катмандугийн агаарын тээврийн дарга Нараян Батакоти мэдэгдсэн байна.
Орон нутгийн нислэг үйлдэж байгаад осолдсон хоёр хөдөлгүрт онгоц тус улсын “Сита Эйр” агаарын тээврийн компанид харьяалагддаг аж. Катманду хотын өмнөд хэсэг Манохара голын ойролцоо явсан онгоц гэнэт осолдож, минутын дотор унасан байна. Тухайн үед цаг агаарын нөхцөл хэвийн байсан хэмээн албаныхан мэдээлж байна.
Гал унтраагчид онгоцны сэг дээр ассан галыг унтрааж, цогцсуудыг татан гаргасан аж. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагын байгууллага ажиллаж байна.
Д.Идэр

































































