Улаанбаатар чуулгын тайзнаа ирэх сарын 10-ны өдөр “Гоолингоо” жүжгийн нээлт болох гэж байна.

Улаанбаатар чуулгын тайзнаа ирэх сарын 10-ны өдөр “Гоолингоо” жүжгийн нээлт болох гэж байна. Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч С.Баярсайхан зохиолын бичиж, найруулсан “Гоолингоо” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ. Харин гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг болон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, М.Анхтуяа, Ж.Буянтогтох, Нийслэлийн Улаанбаатар чуулгын үндэсний хөгжмийн их найрлын уран бүтээлчид оролцон тоглоно.
Ард түмний дунд түүхэн хүн мэт ардын дуу болон он
удаан жил амьдарсаар ирсэн Гоолингоо хэмээх дуунаас сэдэвлэн Гоолингоо дуулалт
жүжиг бичигдсэн юм. Уг жүжгийг бичих гэж нилээд судалгаа хийсэн. Гоолингоо гэх
домог 5 янз байдаг бөгөөд бүгд Монгол ардын домгуудтай нэгэн ижил бичигдсэн
байв. Баян хүнд богтлогдож амиа хорлосон сайхан бүсгүйн тухай бусад домгуудтай
ижил нийтлэг сэдэв байв. Зарим нэгэн юм мэддэг гэх хүмүүсийн амнаас Гоолингоо
бол Ардын жүжигчин Ичинхорлоо гуай өөрөө шүү дээ гэх, Элдэв-Очир гуайг баригдан
хороогдоход энэ дуу гарсан гэж барин тавин хэлж байв. Гэтэл Гоолингоо дуу нь
Ичинхорлоо гуайгаас өмнө дууллагддаг байжээ.
Т.Хулан