УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг “2016 онд УИХ-д олонх болоод Засгийн газраа байгуулах үеэрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Үүнийг дагаж татвар орж ирнэ гэж баахан ярьсан. Түүнээс хойш тодорхой арга хэмжээ авсны үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт 4.2 тэрбум ам.доллар боллоо гэж ярьсан. Одоо нөхцөл байлаас хамаарч хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.доллар болж буурсан.
Тиймээс эдийн засгаа эрчимжүүлэхтэй холбоотой Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ярих нь зүйтэй.
Гадаадын хөрөнгө оруулагч яагаад орж ирэхгүй байна гэхээр босго хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар гээд өндөрссөн нь нөлөөлж байна. Тиймээс босгогүй болгох хэрэгтэй. Эсвэл улс төрийн нөхцөл байдал түүнийгээ дагаад хууль эрх зүйн орчин нь тогтворгүй байгаа нь шалтгаалж байна уу.
Сүүлийн хэдэн жил эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг оновчтой тогтоох, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дэмжие гэж ярьж байна. Тиймээс тэргүүлэх чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжих чиглэлээр бодлогоор хангаж өгөх нь зүйтэй” гэлээ.
А.Сүх