Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 51.9 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тэгвэл хуулийн төсөл нь өдгөө олны анхаарал татаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тиймээс ч хуулийн төслийг өргөн барьсан гишүүд өөр хоорондоо чулуу шидэлцэж, уг хуулийн төсөлд өөрсдийнх нь санал тусгагдаагүй болохыг ээлж дараалан мэдэгдэж, уснаа хуурай гарахаар улайрч эхлэв.
Олонхын эрх ашигт нийцсэн хууль өргөн мэдүүлэх, батлалцах үүрэг хүлээсэн гишүүд ийнхүү хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа нь олны эргэлзээг улам төрүүлж байгаа юм. Тэгвэл Х.Ганхуяг нарийн өргөн барьсан хуулийн төслийн эх хувийг хүргэж байна.
Сэтгэгдэл (2)