
Намрын сэрүү унаж, хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан
Нийслэлийн агаарын чанарын албанаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний
хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаарын сантай
хамтран Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын
аяныг нээж “Орон байраа дулаалцгаая” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.

Намрын сэрүү унаж, хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн агаарын чанарын албанаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаарын сантай хамтран Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын аяныг нээж “Орон байраа дулаалцгаая” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү аян нь агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахад төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг тэдгээрт татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм.

Судалгаагаар бид байр, гэрийнхээ дулааны 50-55 хувийг цонх, хаалга, хана, дээврээрээ алддаг юм байна. Өөрөөр хэлбэл тал хувийг нь салхинд хийсгэж улам их түлш, дулаан хэрэглэхэд хүрдэг байна. Тэр хэмжээгээр амьсгалах агаараа бохирдуулж, олсон хэдэн төгрөгөө үргүй зарцуулдаг тул гэр байраа сайн дулаалчихвал мөнгө хэмнэнэ. Түүнийгээ талх тариа, хүнс ногоо, хүүхдийнхээ сургалтын зардалд хэрэглэж болно хэмээн нийслэлчүүдийг уриалсан байна.
Сүхбаатарын талбайд аж ахуйн нэгжүүд түлш, дулааны хэмнэлттэй зуух, гэр, байшин, утаа бага гаргадаг угаасан нүүрс, шахмал түлшний үзэсгэлэн гаргаж, танилцуулгуудыг тараасан байна.