Арав дахь жилдээ зарлагдсан Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа 2012 оны 9-р сарын 30 буюу ирэх даваа гаригт дуусна.

Оюутнуудын хувьд өөрийгөө сорих томоохон талбар болсон энэхүү хөтөлбөрт хамрагдагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ба тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг энэ амралтын өдрүүдээр ч мөн хүлээн авах юм байна.
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш ангид сурдаг, сурлагын голч дүн нь 3.5-аас дээш, гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, нийгэм олон нийт, урлаг, спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан байх зэрэг шаардлагыг хангаж буй оюутнууд шаардагдах материалыг бүрдүүлэн Голомт банкны Төв оффист авчирч өгөх юм.
Бүрдүүлэх материал болон тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.golomtbank.com , www.facebook.com/golomtbank хаягуудад тус тус хандаарай!
Аравдугаар сарын дундуур тодрох шилдэг 100 оюутны нэг нь та ч байж болох юм.