УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж байна. Энэ үеэр чанар муутай оношлуур худалдан авч байж болзошгүй талаар зарим гишүүд хөндсөн.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Эрүүл мэндийн яам олон улсын стандарт шаардлага хангасан оношлуур оруулж ирдэг. БНСУ, БНХАУ, Герман зэрэг улсын ПСР оношлуурыг оруулж ирж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий боомтуудад нэмэлт шинжилгээний цэг гаргаж ажиллуулж байна.
Хамгийн гол нь тухайн өвчний нууц үе, мөн өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулсан зэрэг асуудал гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Түргэвчилсэн тестийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газар шаардлага хангасан найман оношлуурыг оруулж ирнэ гээд шийдвэр гаргасан байгаа. Энэ хүрээнд найман түргэвчилсэн оношлуураар оношилгоо хийж байна. Энэ нь чанарын үнэлгээгээр баталгаажсан гэсэн үг" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)