“TV5” телевизээс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчид өнөөдөр тодрох нь ээ.
“TV5” телевизээс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчид өнөөдөр тодрох нь ээ.Тэд хаалтын тоглолтоо бямба гарагт буюу маргааш “iLoft Function house”-д хийн үзэгчдийг доргиохоор зэхээд байгаа гэнэ. Энэ удаагийн тэмцээнд “Doz entertainment”-ын жүжигчин А.Мөнгөнзул, ОУХМ буудлагын спортын тамирчин Ц.Хонгорзул, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш, дуучин Нара, “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзул, “Outlaw”-ын Чинзориг, “Sync”-ын Амраа, дуучин Соко нар энэ тайзнаа мэргэжлийн бүжигчидтэй энэ зэрэгцэн шилдэг 10 бүжгээр өрсөлдөхөөр цусгүй тулаанд мордсон юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































