АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-д Эрдэнэтээс бие дааж орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүнийг АН-ын бүлэг, намын шийдвэрт оролцох боломжгүй гэж танилцууллаа. Учир нь тэд АН-ын гишүүн биш учир дүрмийнхээ хүрээнд ийм шийдвэрийг гаргасан байна.
Харин Ц.Туваан гишүүн АН-ын бүлэгт байх боломжгүй үзэж үзлээ. Түүнийг намаас хөөх шийдвэрийг наймдугаар сарын 30-нд гаргасан гэнэ. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгожээ. Ингээд АН-ын бүлэг өнөөдрөөс эхлэн 10 гишүүнтэй болж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)