Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 24 баг, суурин 48 цэгт 5,028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Эдгээрт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллах тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очин вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 61,
- II тунд 150,
- нэмэлт сэргээх тунд 1,727 буюу нийт 1,938 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна. Мөн 2,935 жирэмсэн эх, 12-15 насны 67,301, 16-17 насны 26,424 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.