

Либерал үзэлт Жорж Сорос Обамаг дахин сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлж хандив өргөсөн байна. Өмнө нь тэрбээр ардчилагчдыг дэмжигч либерал байгууллагад сонгуулийн кампанит ажилд зориулан мөнгө хандивлаж байсан боловч энэ удаагийнх нь шууд хандивласан анхны хандив ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арванэгдүгээр сарын 6-нд болно. Ардчилсан намынхан сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг нэр дэвшүүлж байгаа бол Бүгд найрамдах намаас Массачуссетс мужийн амбан захирагч асан Митт Ромни өрсөлдөнө.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)