Чуулга уулзалтыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлжээ.
Уг чуулганд дэлхийн 20 гаруй улс болон 40 гаруй байгууллагын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүд, парламентын гишүүд, гүйцэтгэх засаглал, шинжлэх ухааны салбар болоод олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд, дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүдийн нэр хүндтэй зүтгэлтнүүд оролцож байна.
Евразийн гурав дахь чуулганаар дэлхийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг, хүйсийн тэгш байдал, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдал зэрэг олон асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцэн, санал бодлоо солилцлоо.