УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгалаа. Учир нь эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцдэг хуулийн зохицуулалттай юм. Иймд өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ.