Дархан-Уул аймаг байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Дархан суманд 30 гаруй такси үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчилж байна. Энэ арга хэмжээг өнөөдөр өглөөнөөс нэвтрүүлж, маргаашийг хүртэл зохион байгуулах аж. Дархан сумын Засаг дарга болон багийн дарга, мэргэжилтнүүд энэхүү аяныг идэвхитэй өрнүүлж, иргэдэд үнэ төлбөргүй таксигаар үйлчилж байгаа юм. Тэд зорчигч бүрийг хүссэн газарт нь үнэ төлбөргүй үйлчилэхээс гадна маск бэлэглэсэн байна.
Б.Жаргал