Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүн болон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг өнөөдөр 11.00 цагаас танилцуулахаар боллоо.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан, Хэнтий аймагт нэмэлт санал хураалт болсон. Уг санал хураалтаар нөхөн сонгуульд санал өгөөгүй иргэд оролцсон юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр МАн-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар хамгийн өнөдр санал аваад буй билээ. тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос уг санал хураалтын хүлээн зөвшөөрөх эсэх талаар шийдвэрээ өнөөдөр танилцуулах юм.