Хорих 461-р ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Иргэд амь нас, өөрт байгаа хамгийн үнэтэй зүйлээр дэнчин тавьж байна. Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн муу Засгийн газрыг Л.Оюун-эрдэнийнх гэж хэлнэ. Энэ Засгийн газарт бүх боломж нь байна. Зэс, алт, нүүрс гээд үнийн хувьд дээд хэмжээндээ хүрсэн ч урд, хойд хөрштэйгөө хэл амаа олж чадахгүй байна.
Ковид-ын нөхцөл байдлаа хязгаарлаж чадахгүй Эрээн хот руу алдчихаж байна. Үүнтэй холбоотойгоор хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалгачихлаа.
АН-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу би ажиллаж байна. Бүлгийн даргын үүргээ цаашид ч биелүүлнэ. Би цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Э.Одбаяр, Д.Монголхүүг эргэж очсон.
Э.Одбаярыг бичлэг тараасан зүйл ангиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ.
Иргэн бичлэг хадгалах үүрэггүй шүү дээ. Нөгөөх нь хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэж хоригдож байна. Хууль сахиулагчидтай зүй бус харьсан зүйлгүй. Хуулийн өмнө Ерөнхий сайд, иргэн Д.Монголхүү ч тэгш байх ёстой. дарангуйлалтай орны жишгээр нухчин дарж байна. Удахгүй Венесуэл, Хойд Солонгосын жишиг рүү орох нь байна шүү.
Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд найдаж байна. МАН хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх байх аа" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)