Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: ОХУ-ын их, дээд сургуулиудад олон монгол хүүхэд суралцаасай гэж би хүсдэг

2021-10-19
0
ЖИРГЭХ

“Монгол, Оросын хамтын ажиллагаа–100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр   боллоо.  Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов И.К болон  хоёр талын Монгол, Орос судлаачид, эрдэмтэн, профессорууд оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 “МОНГОЛ, ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА – 100 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН  ҮГ

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэмсэг ноён Элчин сайд Искандер Кубарович Азизов,

Хатагтай, ноёд оо!

Ардын хувьсгалтай чацуу түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой хэдхэн хоногийн дараа 11-р сарын 5-ны өдөр  тохионо. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, Ардын засаг тогтсоны дараахан буюу 11 дүгээр сарын 5-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон.  Тиймээс зуун жилийн өмнөх энэхүү хувьсгал ах дүүгийн найрсаг харилцааны эхлэлийг тавьсан гэж хэлж болно.

Өнгөрч буй зуун нь хоёр ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцсэн тэмцлийн зуун, хамтран хөдөлмөрлөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн зуун байсан. Сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулсан, нийгмийн харилцааны бүхий л салбар дахь идэвхтэй хамтын ажиллагааны дүнд найрамдал, нөхөрлөлөө бэхжүүлсэн 100 жил байлаа.

            Аливаа улсуудын харилцааны хувьд бүтэн зуун гэдэг  богино хугацаа биш юм. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх Монголын сайхан хэлц үг бий. Халх голын байлдаан, Дэлхийн II дайны хүнд бэрх жилүүдэд манай хоёр улс ах дүүгийн барилдлагаагаа бодит үйл ажиллагаагаар нотлон харуулж, чин сэтгэлээсээ харилцан дэмжлэг үзүүлж ирсэн түүхээр бид бахархдаг.   

Өнгөрсөн зуунд ЗХУ болон ОХУ-ын их, дээд сургуулиудыг нийтдээ 70 шахам мянган монгол залуус  суралцан төгссөн юм. Миний бие тэдний нэг болж, өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцсан оюутны он жилүүдээ өнөөдөр эргэн дурсахад таатай байна. Манай сургуулийг Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан Д.Содном нарын зэрэг 800 гаруй монгол иргэн төгссөн бөгөөд тэдний дотор Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга 5, Сангийн сайд 10, Монголбанкны ерөнхийлөгч 5 байдгаар бид бахархдаг.

Энхийн цагт ОХУ-ын их дээд мэргэжлийн сургууль төгссөн Монгол Зөвлөлтийн барилгачид, инженер техникийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, эмч бүхий л салбарын мэргэжилтнүүд Монгол орны өнцөг булан бүрт өрнөсөн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Орос, Зөвлөлтийн ард түмний сэтгэл зүтгэл шингэж, сүндэрлэн боссон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт зэрэг хотууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын манай улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг.

Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гэрэлт хуудас болсон нэгэн үйл явдал 1981 онд тохиосон билээ. Энэ онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг сансарт ниссэнээр Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон юм.

Эх орондоо боловсрол, соёл, шинжлэх ухааны шинэ үрийг тарьж, ургуулан цэцэглүүлэх, их бүтээн байгуулалт өрнүүлэн, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх гэгээн үйл хэргийн эзэд болсон шинэ үеийн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтан, төр нийгмийн зүтгэлтнүүд ОХУ-д суралцан, эрдэм боловсрол эзэмшсэн билээ. Ахмад үеийнхэн маань дэлхийн хэл болсон орос хэлээр дамжуулан хүн төрөлхтний соёлтой танилцаж, эрдэм боловсрол эзэмшсэн. Энэ сайхан түүх энэ цаг үед ч үргэлжилж, орос хэлийг сурах үйл явц хүүхэд залуусын дунд өрнөж, ОХУ-ын их, дээд сургуулиудад олон монгол хүүхэд суралцаасай гэж би хүсдэг.

            Энэ дашрамд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн босгон дээр ОХУ-ын Засгийн газраас монгол оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог 600-д хүргэхээр шийдвэрлэсэнд маш баяртай байгаагаа илэрхийлье. 

Хатагтай, ноёд оо,

1990-ээд оны эхээр хоёр улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн амаргүй жилүүдэд хоёр улсын харилцааны хүрээ тодорхой хэмжээгээр хумигдсан ч хамтын хүч чармайлтаар богино хугацаанд сэргэж, тогтвортой хэмнэлдээ орсон.

Хоёр улсын хооронд 2009 онд Стратегийн түншлэлийн, 2019 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хамтын ажиллагаа маань бүхий л салбарт амжилттай хөгжиж,  хоёр улсын хөгжил, дэвшилд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Гэхдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хүрэхгүй, боломж нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг зориуд тэмдэглэж хэлье. 1990 онд Монгол Улс нийт 660.7 сая ам.долларын экспортыг гадаад улс орнуудад хийсний 519.6 сая нь ОХУ-д ногдож, экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь 78.6 хувьд хүрч байсан. Энэ хэмжээ 1991 онд 68.3 хувь болж буурсан. Харин 1992 онд 58.5 хувь болж, БНХАУ 17.8 хувийг эзэлдэг болсон бол 2019 онд БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна.

Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.45 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.

2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын экспорт 50 сая ам.доллар, импорт 847.5 сая ам.доллар болж, алдагдал тууштай буурахгүй байна. Энэ байдлыг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь 100 жилийн түүхэн харилцааг өртөөлөн үргэлжлүүлж яваа бидний үеийнхний үүрэг юм.

Тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа сайн нөхдийн хувиар хэлэлцэн зөвшилцөж, уялдуулан зохион байгуулах нь манай ард түмнүүдийн нийтлэг эрх ашигт нийцнэ.

Монгол Улс, ОХУ-ын найрамдалт харилцааны өнгөрсөн 100 жил эрх чөлөө, тусгаар тогтнол, соёл, шинжлэх ухаанаа сэргээн мандуулсан зуун байсан. Дараагийн зууныг ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРЧИМТ ХӨГЖЛИЙН ЗУУН болгохын төлөө хамтран зүтгэцгээе. 

            Хатагтай ноёд оо,

           Хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх энэхүү ойг хамтарсан төлөвлөгөө гарган, жилийн туршид өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь хоёр улсын харилцааны гайхамшигт түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд залуучуудад уламжлуулан, сайн харилцааны цаашдын хөгжлийн суурийг батжуулах зорилготой юм.

Үлдсэн хугацаанд хоёр талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлал, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээ олон байгаа.

Айлчлал, арга хэмжээний үр дүнд хоёр улсын харилцаанд оролцогч, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, судлаачид хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, илүү бодит үр дүнд хүргэх, шинэ агуулгаар баяжуулахад чиглэсэн олон чухал санаачилгууд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Оросын харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж, хоёр ард түмний зуун дамжсан найрсаг нөхөрлөл, бат найрамдал үеийн үед бэхжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Бага хурлын ажиллагаанд амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.127)
    Chinii yu huseh hend hamaatai gej. Taa nariin zasaglaliin uyeer 2 hurshteiguu hariltsaa tiin muudlaa
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    33 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    1 цаг 3 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    1 цаг 43 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    2 цаг 6 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    2 цаг 28 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    2 цаг 42 мин
  • Мэдэгдэл
    3 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    3 цаг 28 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    3 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    3 цаг 56 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    4 цаг 7 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    4 цаг 41 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    5 цаг 7 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 32 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    5 цаг 53 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    6 цаг 29 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    6 цаг 39 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    6 цаг 40 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    6 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК