Боловсролын салбар ирэх онд хүртээмжээс илүү боловсролын чанарт онцгой анхаарах төлөвлөлт хийж төсөвт суулгаад байна. 2022 онд 2,3 их наяд төгрөг төсвийн төсөлд тусгав. Боловсрол шинжлэх ухааны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын засгийн газар 2020-2024 онд улсын хэмжээнд 273 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг 2022 он гэхэд 91-94 хувьтай хэрэгжүүлэхээр тооцож хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 101 цэцэрлэг 59 сургууль бүрэн ашиглалтад ороод байна.