Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө 8:00 цагт эхэлжээ. Уг хурлаар 20 асуудлыг голлон хэлэлцэх юм байна. Тухайлбал, коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Мөн Авлигын эсрэг ажлын хэсэг мэдээлэл хийх бол Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн явц, импортын гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нөөцийн тухай зэрэг нийгэмд тулгамдсан 20 асуудлыг хэлэлцэх аж.