Засгийн газрын ээлжит хуралдаан болж байгаа бөгөөд хэд хэдэн албан тушаалтанд сэлгээ хийлээ. Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүхийг чөлөөлж, оронд нь Г.Элбэгсайханыг томилсон байна. Г.Элбэгсайхан нь 2018-2020 онд Хууль зүйн яамны дэд сайдаар ажиллаж байв. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан байна.
Сэтгэгдэл (1)