Монголын ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллаа. Сумын Засаг дарга О.Мөнхбатын хүсэлтийн дагуу Монголын ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд Монгол Улсын зөвлөх инженер Б.Болдбаатарын хамт тус суманд хүрэлцэн ирж говийн цөлжилтийн талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр Баянлиг суманд гацуур, шинэс, улиас, бургас, чацаргана, шар хуайс, сухай, алтан харгана, хайлаас зэрэг төрлийн 3500 ширхэг мод гардуулан өгсөн байна. Мөн тус сумын ерөнхий боловсролын сургуульд 30 ширхэг ном, монгол бичгийн хичээл бүхий 60 ширхэг плаш гардуулан өгчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)