Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд буй бөгөөд уг хөдөлгөөнийг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа билээ. Гэвч уулнаас мод зөөж суулгаж байгаа асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Энэ асуудалтай холбогдуулан БОАЖ-ийн сайд Н.Уртнасан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг БОАЖЯ баримтлахгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.2 сая суулгац байна.
Хэрэв жил тутам 100 сая модны суулгац хэрэгтэй гэж үзвэл одоо байгаа нөөц бололцоогоо 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс мод үржүүлэхийн газруудын үйл ажиллагааг дэмжих, төслийн зээл олгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуулийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)