БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний халдвар гарсантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад байгаа. үүнтэй холбоотойгоор зарим ШТС-иуд АИ-92 дууссан гэх мэдээлэл цахим сүлжээгээр гарч буй.
Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр саадгүй явж байна.
Өнгөрсөн хоногийн хугацаанд Хөх хотоос 2500 орчим тонн түлш Замын-Үүд рүү орж ирсэн.
Мөн Засгийн газраас шатахууны үнэд байнгын оролцож, барих нь буруу гэж үзэж байгаа. Тиймээс үнийг үе шаттайгаар зах зээлийн зарчимд нь оруулна” гэлээ.
А.Сүх