Тавантолгой уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл орон нутгийн замаар нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд малчид, тээвэрчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Нутгийн иргэд зам хааснаас олон тооны машин, хүний бөөгнөрөл үүсч, эмх замбараагүй байдал гарсан удаатай. Үүнээс үүдэж, Цогтцэций-Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэхийг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн хориглох шийдвэр гарсан юм. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг замын нөхцөл, байдалтай танилцаж, тээвэрлэлтийг зогсоох шийдвэрээ ирэх оны гуравдугаар сарын 31 болгон өөрчилсөн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)