УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нар сонгогчдын олонхийн саналыг авч, улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан үндэслэлийн дагуу гишүүнээр сонгогдсонд тооцож үнэмлэхийг нь гардуулсан. Сонгуулийн ерөнхий хороо гаргасан шийдвэрээ УИХ-д танилцуулж, өнөөдөр шинээр сонгогдсон хоёр гишүүн тангаргаа өргөлөө.
Ингэснээр МАН 2020 оны сонгуулиар авсан парламент дахь суудлынхаа тоог хэвээр хадгалж, шинэ гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
УИХ-ын тухай хуулийн 7.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан байдаг.
А.Сүх