Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулах төсвийг тусгасан. Уг асуудлаар УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үг, асуусан асуултыг онцлон хүргэе.
О.Цогтгэрэл: Хоёр яам, дөрвөн агентлаг байгуулахад 40 тэрбум төгрөг зарцуулах нь. Үндэсний хөгжлийн газар, Мэдээлэл харилцаа, технологийн газар гээд Ерөнхий сайдын мэдлийн л газар. Хэрэв хоёр яам нэмэгдэж байгаа бол зөрүүлж хоёр яамыг хасвал яасан юм.
Төсвийн хязгааргүй эх үүсвэр байхгүй шүү дээ.
Агентлагуудаа тохируулах, хэрэгжүүлэх гээд хоёр том сав руу чихчихсэн. Бодлого, чиглэл ялгаатай байдлаар нь дахиж авч үзэх болсон юм биш үү.
Өчигдөр хэлэлцэх асуудал дээр горимын санал гаргасныг цаг хоцорч ирсэн гэж байна. Та хараад үзээрэй. Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргаас чөлөөлсөн. Түүний оронд Н.Ганибалыг бүлгийн даргаар томилсон. Та хуулийн дагуу ажиллаж, уншиж, танилцуулж өгөх ёстой гэж үзэж байгаа.
Ц.Нямдорж: Яам хасах санал байхгүй. Агентлагийн тухайд Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталбал түүнийг дагаад агегтлагууддаа хөдөлгөөн хийх бодол байгаа. Гэхдээ Засгийн газраар хэлэлцээгүй учраас тодорхой хэлэх боломжгүй байна. Хуучин Усны аж ахуйн яам, Ойн яам гээд байсан шүү дээ.
Төлөвлөгөөний комисс, хуучин засагт сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гэж байсан. Төлөвлөгөөний комисс гэдэг зүйлээ бүх яамд нь хүлээн зөвшөөрдөг. Тухайн яамыг даваагүй төсөл орж ирдэггүй, тийм байсан юм. Ёс суртахууныг ийм байдалд хүргэж, эдийн засгийн хөгжлийн яамтай тохирч байж Засгийн газарт оруулдаг бочихвол гишүүдийн болгоомжлол арилах юм. сайн хууль гаргаж болно. Гол нь дагаж мөрддөг сайд байна гэдэг өөр асуудал.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)