УИХ-ын гишүүнээр өнөөдөр томилогдсон Ц.Идэрбат тодруулга өглөө.
Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн баталгаажиж, тангаргаа өргөлөө. Анхныхаа чуулгандаа суулаа. Улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэгд тавьж ажиллах зарчмын байр суурьтай байна.
Тангараг дээр ч бий.
Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ 2016-2020 оны хугацаанд Засгийн газраас Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, уул уурхайгаас гадна аялал жуулчлалаас хөрөнгө оруулалт татдаг ийм салбар болгож гэж бодлого гарган ажилласан юм. Энэ талаар дараа нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгье” гэлээ.
А.Сүх