Өнөөдөр гишүүнийхээ тангаргыг өргөсөн УИХ-ын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.
Тэрбээр “Намайг дэмжиж саналаа өгсөн Сонгинохайрханчууддаа маш их баярлалаа. Та бүхний өгсөн итгэлийг том үүрэг, хариуцлага гэж харж байгаа. Үүнийг ажлын үр дүнгээрээ харуулна. Би танхимынхаа хамгийн залуу гишүүн болж байгаа юм билээ. Тиймээс залуусынхаа томоохон дуу хоолой болж ажиллана гэж амлая.
Сонгинохайрхан дүүрэгт тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал, зам, сургууль, дэд бүтэц гээд олон асуудалд бусад гишүүдтэйгээ хамтран ажиллаж, үе шаттай шийднэ.
Юуны түрүүнд манай тойрогт ирц 49 хувь хүрсэн. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Надад санал өгсөн болон дэмжээгүй иргэддээ ажлынхаа үр дүнгээр, хөгжүүлж харуулна. Мөн Оюутолгойн гэрээг сайжруулах асуудалд өөрийнхөө чадах бүхнийг хийж ажиллана. 2022 оны улсын нэгдсэн төсөвт сайтар ажиллана" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)