
Маргааш буюу аравдугаар сарын нэгнээс эхлэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ .хуулийн дагуу даатгалд хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа
тээврийн хэрэгслийг хариуцлага хүлээлгэх аж. Даатгалд хамрагдаагүй
машиныг журамлаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль,
ногдуулж даатгалд хамруулахаар хуульд тусгажээ.
Жолооч нарын машиныг даатгалд хамруулах үүднээс энэ амралтын өдрүүдэд жолоочийн даатгалын өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ өдөрлөг өнөөдөр дуусах тул жолооч нарыг яаралтай даатгалд хамрагдахыг сануулж байна.