
Өчигдөр Японы Окинава арал дээр хүчтэй хар салхи дэгдэж 50 хүн гэмтэж, 271,400 гаруй айл цахилгаангүй болжээ. Энэ Jelawat нэртэй хар салхи өчигдөр Японы өөр хэд хэдэн арлыг дайрсан бөгөөд өмнөд хэсэгт байдаг Киошу арлын гурван иргэн мөн хүчтэй салхины улмаас гэмтсэн байна. Энэ нь цаашлаад өнөөдөр Японы эх газарт хүрэх чиглэлтэй байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Jelawat хар салхийг маш хүчтэй гэж тодорхойлж байгаа бөгөөд цагт 165 км/цагийн хурдтай гэнэ. Энэ салхи удахгүй Тайван, Хятад руу чиглэх магадлалтай ч хүч нь Японд туссанаас багасах байх гэж ажиглагчид найдаж байна.
Б.Баяр