УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ирэх оны төсөвт тусгасан шаардлагагүй зардлыг хэмнэхийг шаардахад түүний сонгогдсон тойрогт тавьсан хөрөнгө оруулалтуудыг хасжээ.
Энэ талаар тэрбээр “Шаардлагагүй объектыг царцаагаад түүнээс 570 тэрбум төгрөгийг гаргах боломжтой. Тиймээс Засгийн газар энэ төсөл дээрээ тодорхой арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Ер нь бол Их Хурлын гишүүд 8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
Үүний 4 тэрбмыг ирэх жил санхүүжүүлэх эрх өгсөн.
Миний сонгогдсон Ховд аймагт хүмүүс амьдардаг. Нийгмийн асуудлыг төрөөс хийхгүй бол болохгүй. Гэхдээ Төсвийн зарлагын дэд хороонд дээрх хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой гэж хэлснээс болж манай тойрогт хийгдэх хөрөнгө оруулалтыг бүгдийг хассан.
Зөвхөн 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах Багшийн хөгжлийн ордонг үлдээсэн байна лээ” гэв.
А.Сүх