МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар нэгдүгээрт, шинээр сонгогдсон гишүүдийг бүлэгт элсүүлэх хоёрдугаарт, ОХУ, БНХАУ-тай харилцах харилцааны асуудал. Ялангуяа олон жил ужгирсан асуудлаар ярилаа. Гуравдугаарт, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн.
Мөн Засгийн газраас нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцсэн байгаа. Эдгээр асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд ОХУ-тай гарч байгаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх, түүнчлэн БНХАУ-ын харилцаатай холбоотой асуудлаар ярилцсан.
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр чиглэлийн асуудал багтаж байна. “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн даргын асуудлаар нэр дэвшигчийн талаар яриагүй. ОХУ-аас захирал байх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Бидний зүгээс монгол захиралтай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, энэ талаар ярилц гэдэг чиглэл өгсөн” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)