Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэр дээр хаяглагдаж ирсэн захидлын талаар хэлэлцсэн гэх мэдээлэл бий.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа. 2019 онд УИХ-аас 92 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолоор шаардлагатай гэж үзвэл 2015 онд хийсэн Дубайн гэрээг хүчингүй болго. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруул гэсэн шийдвэрийг УИх-аас гаргаж өгсөн юм.
Үүний дагуу Засгийн газраас Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хэлэлцээр олон асуудлаар үргэлжилнэ. Энэ хүрээнд хэлэлцээрийн үед яригдсан зүйлүүдийг ярьсан. Одоогоор шийдсэн зүйл байхгүй. Бүлгээс хэлэлцээрийн асуудлууд байгаа учраас аль болох УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүл гэдэг шийдлийг ажлын хэсэгт өгсөн" гэлээ.
А.Сүх