2022 оны улсын нэгдсэн төсвийг хуульд зааснаар ирэх арваннэгдүгээр сарын 15-аас өмнө батлах ёстой. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ёс зүйн байнгын хороо хуралдаж байна. Энэ удаагийн төсвийн төсөлд ажлын байрыг дэвжих, төр зардлаа танаж цомхон чадварлаг багаар ажиллах, улсын төсвийн хөрөнгө оуулалтыг хөгжилд чиглүүлэх, халамжийг танах зэрэг бодлогыг тусгасан бөгөөд ирэх оны эдийн засгийг 5 хувьтай байна гэж үзэж буй юм.
2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын тайланг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Тэрбээр "Үндэсний аудитын газар нь аудитын явцад хийсэн нотлох зүйлс, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын дэвшүүлсэн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааг бодитой илэрхийлэхгүй байна. Төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэл санал авах үйл ажиллагаа ил тод нээлттэй, олон нийт оролцох боломжийг хангаагүй байна. Олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх нь төсвийг үр ашигтай төлөвлөх боломж хангагдана гэж үзэж байна" гэлээ.
А.Сүх