Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнууд чуулж байна

2021-10-25
0
ЖИРГЭХ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 72 дугаар чуулганы хуралдаан өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн чуулганд Номхон далайн баруун бүсийн төвийн ажилтнууд болон зарим улс орны төлөөлөгчид Япон Улсын Химежи хотноо биечлэн оролцож байгаа бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Др. С.Энхболд тэргүүтэй Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд цахим хэлбэрээр оролцож байна.
 

 Чуулганы даргаар Япон Улс, Дэд даргаар Тувалу Улс сонгогдож, үүний дараагаар уламжлал ёсоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус  чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Түүний хэлсэн үгнээс онцолбол, 2021 оны 5 дугаар сард чуулсан Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 74 дүгээр ассамблейн чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу энэ оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн тусгай чуулганаар ирээдүйн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэхээр бэлтгэж буйтай холбоотойгоор улс орнуудын засгийн газрыг дээрх санаачлагыг дэмжиж ажиллахыг уриаллаа. Түүнчлэн улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд эзлэх засгийн газрын эх үүсвэрийн санхүүжилтээ нэмэгдүүлэх, ялангуяа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсч байна гэлээ. Др. Тедрос Гебрейусус ДЭМБ-ын төв штабаас КОВАКС хөтөлбөрөөр дамжуулж Номхон далайн баруун бүсийн улс орнуудад одоогийн байдлаар 150 сая тун вакциныг ханган нийлүүлсэн болохыг тэмдэглээд вакцинжуулалтын хажуугаар нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг хослуулан авч хэрэгжүүлэхийг бүх улс орнуудад хандаж уриалав.

Ерөнхий захирлын мэндчилгээний дараа Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай бүсийн хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн болон КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
 
 2019 оны 10 дугаар сард чуулсан Бүсийн хорооны 70 дугаар чуулганаар батлагдсан “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” стратегийн баримт бичгийн гол цөм нь эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг тогтолцооны хувьд цогцоор бэхжүүлэх явдал юм. Түүнээс хойш 2020 оны 1 дүгээр сард шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад дэгдэж улмаар дэлхий дахиныг хамарсан цар тахал болсныг ДЭМБ-аас зарласан билээ.
 Номхон далайн баруун бүсийн Захирлын тайлан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны хоорондох хугацааг хамарч буй бөгөөд энэ хугацаанд манай бүсэд харьяалагдах 37 улс орон, нутаг дэвсгэрийн 26-д нь нийт 3,337,898 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 47,142 хүн амь насаа алдсан байна. ДЭМБ-ын бусад бүс нутгийн улсуудтай харьцуулахад Номхон далайн баруун бүс цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулж байгаа нь “Ази Номхон далайн бүс нутагт шинэ болон сэргэж байгаа халдвараас сэргийлэх стратеги”-ийг сүүлийн 15 жилийн туршид хэрэгжүүлж, эрүүл мэндийн онц ноцтой байдалд бэлтгэх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэнтэй холбоотой гэдгийг Бүсийн захирлын илтгэлд онцлов. Тийнхүү цар тахлын эхний хоёр давалгааг Номхон далайн баруун бүс харьцангуй хохирол багатай даван туулсан  хэдий ч 2021 оны 6 дугаар сараас эхлэн бүсийн хэмжээнд өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн нь халдварлах чадвар өндөртэй хувилбарууд тархах болсонтой холбоотой ч нөгөө талаас вакцинд хэт их найдаж хүний хөдөлгөөнийг сул тавьж нийтийн эрүүл мэндийн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шууд цуцалсантай холбоотой гэж дүгнэв.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Номхон далайн баруун бүсийн төвийн хувьд үндсэн бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнуудын чиг үүргийг цар тахалтай тэмцэх ажилд чиглүүлж өөрчлөлт хийж ажилласан байна. Үүний үр дүнд улс орнуудад халдварыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлж чадсан бөгөөд үүний дараагийн шатанд вирусийн генийн өөрчлөлтийг шинжлэх лабораторийг улс орнуудад байгуулж тухайн улс орон, бүс нутагт эргэлтэд байгаа вирусийн өөрчлөлтийг судлах тандалтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна гэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд Монгол, Камбожи, Фижи улсуудад вирусын генийн шинжилгээ хийх аппарат хэрэгслийг худалдан авч өгөх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Бүсийн хэмжээнд Австрали, Япон, Шинэ Зеланд, БНСУ болон Сингапур зэрэг хамгийн өндөр хөгжилтэй улсуудын лавлагаа лабораториудад бусад улс орнууд вирусын дээжийг хүргүүлж, шинжилгээ хийлгэж байгаа юм.
 Цаашилбал өнгөрсөн нэг жилийн хугацаанд Номхон далайн баруун бүсийн төвөөс хандивлагч улс орнуудын засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сан, Билл ба Мелиндагийн сан, Эпидемийн бэлэн байдлын төлөөх түншлэл зэрэг олон улсын байгууллага болон олон улсын төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж хөрөнгө босгож улс орнуудад хэрэгцээ шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, вакциныг түгээх чиглэлд онцгой анхаарч ажилласан байна. Үүний үр дүнд зах зээлийн багтаамж болон худалдан авах чадавхи зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бие даан вакцин худалдан авах гэрээ байгуулах боломж хомс Номхон далайн баруун эргийн жижиг арлын улсуудын нийт хүн амын 75 хувийг КОВИД-19 халдвараас сэргийлэх тарилгад бүрэн хамруулж чадсан байна.
 Түүнчлэн Бүсийн захирал илтгэлдээ SARS-CoV-2 вирусээр үүсгэгдэх КОВИД-19 халдвар бүр мөсөн устгаж алга болохгүй нь тодорхой байгаа тул цаашид эндемик буюу улс орны дотор хүн амын тодорхой хэсэгт нутагшсан байдлаар үе үе дэгдэх нөхцөл байдалд тохируулсан стратеги баримталж ажиллахыг Бүсийн улс орнуудын Засгийн газарт зөвлөв. Тэрбээр цар тахалтай тэмцэхэд гарт байгаа хамгийн хүчирхэг зэвсэг болох вакциныг нийтийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хослуулан зохистой хэрэгжүүлж чадвал аль болох хүний амь нас хохирох явдлаас сэргийлж, сэргийлж болох нас баралтыг бууруулах болно гэдгийг онцлон тэмдэглэв.
 Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Бүсийн захирлын тайланг КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний тухай асуудалтай нэгтгэн хэлэлцсэн бөгөөд манай улсын төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Чуулганы дараагийн өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Сургуулийн эрүүл мэнд”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг чиглэлээр Бүсийн улс орнуудад урт хугацаанд баримтлах стратегийн баримт бичгүүдийн төслүүдийг хэлэлцэн батлах юм. Монгол Улс дээрх хэлэлцүүлгүүдэд тус тус оролцож үг хэлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    33 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    56 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    1 цаг 17 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    1 цаг 32 мин
  • Мэдэгдэл
    2 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    2 цаг 17 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    2 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    2 цаг 45 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    2 цаг 57 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    3 цаг 31 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    3 цаг 57 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 22 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    4 цаг 42 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    5 цаг 19 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    5 цаг 29 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    5 цаг 30 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    5 цаг 33 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    5 цаг 56 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    8 цаг 1 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК