Төрийн аудитын байгууллагаас 2022 оны төсвийн төсөл Засгийн газраас дэвшүүлсэн зарим хөтөлбөртэй уялдахгүй байгаа зарим шүүмжлэлийг өгсөн. Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Аудитын байгууллагаас ирүүлсэн дүгнэлтэд сайн зүйл ч бий. 2022 оны төсвө дээр ахиц гарсан, энэ жил хийгдэж байгаа төсвийн шинэчлэлийн үр дүнгүүд гарч эхэлж байгаа.
Юу гэвэл, Аудитын байгууллагын дүгнэлтэд зураг төсөвгүй төсөл гэж дурдагдаагүй. Энэ бол том амжилт.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдэж байгаа. Ялангуяа төсөв дээр маш их эрсдэл, хүндрэл дагуулдаг төсвийн хөрөнгө оруулалт дээр томоохон шинэчлэл хийж байгаа. 2022 оны төвсийн хөрөнгө оруулалтыг хийхдээ 2021 оны нэгдүгээр улирлаас бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч, сайд нар, УИХ-ын гишүүд төсвийн төсөлд маш сайн хамтарё ажиллаж, энэ ч утгаар үр дүн гарсан. Сангийн яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бэлтгэдэг программ ажилуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг анхнаас нь төсвийн ерөнхиийлөн захирагч нар олон шалгуураар хянадаг болсон" гэлээ.
А.Сүх