Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1231 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 739 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин 492 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 11 хүн нас барлаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 365 нь нэн хүнд хэлбэрээр эмчлүүлж байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар