Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн ирээдүйг Х.Нямбаатарт даатга

2021-10-26
0
ЖИРГЭХ

Монголчууд Оюутолгой ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаас хойших түүхийг сөхөхөөр яагаад ч юм “Оюутолгой ба С.Баяр”, “Оюутолгой ба С.Батболд”, “Далд уурхай ба Ч.Сайханбилэг” гэх мэт сөрөг түүхүүд санаанд буудаг. Тэгвэл энэ түүх сүүлийн хоёр жилд тэс өөрөөр бичигдэж байна. УИХ дахь эрх баригчдын бүлэг Оюутолгойн асуудлыг нухацтай хэлэлцсээр байгаа.

Оюутолгойн гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажил яг өнөөдрийнх шиг ахицтай явж байгаагүй. Монголын талд эерэг талаараа шүү. Хамгийн сүүлийн мэдээллээр Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио тинто” групп компани хий дэмий цаг хожихоос өөр гарцгүй болж, булан шахагдчихаад байна. Учир нь өнгөрсөн хугацаанд хоёр тал хооронд хийсэн хэлэлцээрийн үр дүнгүүд Монголын талд гарчихлаа. Хөрөнгө оруулагч тал Монгол Засгийн газарт ногдох олон тэрбум ам.долларын өр зээл дээр буулт хийж, буруутай үйл ажиллагаа явуулж ирснээ хүлээн зөвшөөрсөн байх жишээний. Тэгэхээр Монголын төрийг төлөөлөн   “Рио тинто”, “Туркойз хилл ресурс” зэрэг дэлхийн уул уурхайн акулуудтай хэлэлцээр хийж буй Ажлын хэсэг яахын аргагүй дэвшилттэй ажиллаж байна. Төрийн бодлого ч зөв гарч гэж ойлгож болох юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрым дарга Ц.Нямдорж “Оюутолгойн асуудал дээр нэг хүн, нэг хаалгаар ярина гэсэн улс төрийн шийдвэр хоёр жилийн өмнө гарсан. Энэ засгийн газар байгуулагдсаны дараа Х.Нямбаатар сайд хариуцаад явж байгаа. Түүний ажилд хэн нэгэн хөндлөнгөөс оролцохгүй” гэдэг мэдээлэл өгсөн. Монгол төр бүх шатандаа Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг Оюутолгойн гэрээг шинэчлэх шинэ дүр гэдгийг хүлээн зөвшөөсөн гэсэн үг.  Өнгөрсөн 10 гаруй жилд монголчууд Оюутолгойн баялгаасаа хангалттай хүртэж чадсан уу гэдэг асуудлаар тойрч маргасан байна. Сөргөлдөөн  эцэстээ Засгийн газрын огцруулах асуудал болж хувирснаар Оюутолгойн хөрөнгө оруулагчид хожсоор ирсэн.

Энэ удаад  Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нэгдсэн шийдвэрээ гарчихсан. Дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ “Баялагтаа эзэн Монгол” гэдэг амлалт өгөөд, хэрэгжүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Оюутолгойн талаар баримталж буй байр суурийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын багийнхан ажил хэрэг болгоод эхэллээ. Улс төрийн хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар Оюутолгойн төслийг нэг цонхоор харж эхэлсэн гэсэн үг. Тэр цонх нь өнөөдрийн Х.Нямбаатар байгаа нь сайн хэрэг. Ер нь аливаа том өөрчлөлтийг хийхэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа Оюутолгой шиг аварга төсөл, түүнд эрх ашгаа шингэсэн дэлхийн том тоглогч компанитай хийх хэлэлцээрийн үед. Харин тэр дэмжлэг нь хууль зүйн салбарыг толгойлж буй Х.Нямбаатарт байна.

Учир нь Монголын улс төрийн шинэ үеийн лидерүүд болсон Л.Оюун-Эрдэнэ. Х.Нямбаатар нар олон нийтийн нүднээс далд, ихэнхдээ гадаадад хийгддэг байсан Оюутолгойн хэлэлцээрийг олны нүдэнд ил тод явуулах болсон. Хэлэлцээрийн үйл явцыг цаг тухай бүрд  нь олон нийтэд ил мэдээлэх байдлаар асуудалд  шинэлэгээр хандаад байгаа юм. Тэгээд ч дэлхийг хэрхсэн үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан аварга групптэй энэ тэнцүү хэлэлцэнэ гэдэг өөрөө улс төрийн эрэмбэ, хувь улстөрчийн ур ухаан шаардах асуудал. Энэ мэт асуудлыг бүхэлд нь харвал, өнөөдрийн түвшинд амжилттай ажиллаж буй Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэгт Оюутолгойн ирээдүйг даатгах нь хэтдээ ашигтай байж мэднэ. 

Өнөөдрийн үр дүнд хүрээд буй хэлэлцээрийн багийн үйл ажиллагааг он цагийн дарааллаар нь авч үзвэл,

-2017 онд УИХ-аас ажлын хэсэг гарч, 2018 онд дүгнэлтээ танилцуулсан.

-2019 онд УИХ “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг баталж, Ерөнхий сайдын захирамжаар уг тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлыг хэсгийг томилов. Ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсон.   

 -2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын багийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилов.

Засгийн газар үүнээс хоёр жил орчмын хугацаанд нь Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”, түүний толгой компани “Рио тинто”-той хэлэлцээ хийжээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагч талаас нууцаар хийгдсэн гэгдэх Дубайн гэрээ, далд уурхайн 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон зэргийг монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг тулгаад байсан юм. Олон жил үргэлжилсэн татварын асуудлаар олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын эсрэг маргаан үүсгэж, шахалт үзүүлэх гэж оролдсон. Гэвч удаа дараагийн хэлэлцээний дүнд “Рио тинто”-гийн зүгээс татварын өрийг хүлээн зөвшөөрч, буулт хийсэн. Үүний араас хөндлөгийн шинжээчид Оюутолгойн далд уурхайн зардлын хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон явдлыг геотехникийн нөхцөлөөс бус хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлсэн муу менежментийн холбоотой гэж дүгнээд байгаа. Улмаар Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар  “Рио тинто” компаниас тайлбар шаардсан байдаг. Тайлбар хариунд “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.долларooр хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан. “Оюутолгой” компанийн нийт ажилчдын 96 хувь Монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт  зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн” талаар дурдсан юм. Гэвч хөрөнгө оруулагч талын энэхүү мэдэгдлийг “Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлээс эрс няцааснаар хэлэлцээний уур амьсгал Монгол Засгийн газрын талд эргэсэн гэж болно. Энэ мэтээр удаа дараагийн буруутай үйл ажиллагаа нь нотлогдож, үнэн төрх нь олон нийтэд ил болсны дараа “Рио тинто” компани Оюутолгой төслөөс Монголын ард түмэн эзэмшиж 34 хувьд ногдох өрийн тэглэх саналаа гаргасан гэдэг мэдээлэл байна. Засгийн газрын Ажлын хэсэг энэ талаар байр сууриа хэдийн илэрхийлээд байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ТЭЗҮ-ээ тодотгож баталж өг, гүний уурхайн бүтээн байгуулалтын бүх үнийн дүнг зөвшөөр гэсэн агуулгатай шаардлага тавьж байгаа. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарчихаад байхад ТЭЗҮ-ээ дахиж тодотгох нь эргээд Дубай хоёр, гурав гэдэг алдаа гарна гэдгийг би “Рио тинто”-д албан ёсоор хэлсэн. “Рио тинто”-гийн талд хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өг. Хоёрдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэх шийдвэрээ гарга гэсэн. Хэлэлцээр явж байх үед бүтээн байгуулалт олборлолтын үйл ажиллагаа зогсох ёсгүй. Учир нь энд бидний болоод бусад хөрөнгө оруулагчдын өмч явж байгаа. Үүнийг үнэ цэнэгүйдүүлэх, олох боломжит ашгийг бууруулах, хугацааг нь хойшлуулах ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Мөн Тэгвэл анх 2009 онд Оюутолгойг байгуулахад Ерөнхий сайдаар ажилласан С.Баяр саяхан хэвлэл өгсөн ярилцлагадаа “Хоёр тал хэлэлцэж, өөр өрсдийнхөө эрх ашгийг заавал тусгах гэж оролдож, хэрэлдэж, тэмцэлдсэний эцэст байгуулсан гэрээ л юм хойно түүнд засч залруулах юм бий. Төгс төгөлдөр юм гэж энэ хорвоод хаа байх вэ” хэмээн өнөөгийн үйл явцыг хүлээн зөвшөөрөөд байгаа. Мөн тэрбээр “Оюутолгойн гэрээг биш, энэ гэрээг хэрэгжүүлж ирсэн менежмэнтийн багийн буруугаас олон асуудал үүссэн гэж дүгнэсэн гэсэн. Тийм бол зөв л дүгнэлт гарчээ гэж үзэж байна” гэдгээ хэлсэн байна.

Оюутолгойн орд монголчуудыг 100 жил тэжээх нөөцтэй гэдгийг Монголын тал ч, хөрөнгө оруулагч тал ч хүлээн зөвшөөрдөг. Судалгаагаар нотлогдчихсон нөөцтэй арвин орд. Нэгэнтээ Геологи, уул уурхайн сайд асан, хөдөлмөрийн баатар Ч.Хурц “Оюутолгой ордын нөөц найман Эрдэнэт, Бороогийн алтны 40 ордыг нэг хүдэр дотор агуулдаг. Одоогоор ийм хэмжээний орд дэлхий дээр алга. Оюултолгой бол нөөц, агуулгаараа дэлхийн нэг номерын орд. Энэ баялгийг олох ажлыг монгол геологичид эхэлсэн. Гэтэл ашиглалтын гэрээ нь гаднынхан өөрсдөө авчирч булсан зүйлээ буцаагаад авах гэж байгаа мэт агуулгатай болчихсон. Энэ гэрээний төсөл анх 2006 онд гарч ирэхэд, би “Энэ гэрээгээр улс орон өөдөө гарахгүй” гэж олон дахин хэлсэн” гэж байлаа.

Тиймээс энэ баялаг ордыг ирээдүйд зөв зүйтэй ашиглах суурийг өнөөдрөөс тавих учиртай. Монголчууд өнгөрсөн хугацаанд алдсан байж болно. Харин засаж сайжруулах байр суурин дээр өнөөдөр нэгдэх ёстой. Харин энэ үйл явц амаргүй гэдэг нь улс төрийн хүрээнд далд хэлбэрээр өрнөх болсон. Ялангуяа өмнө нь Оюутолгой төсөлд гар дүрээд авсан нөхдийн хүрээнд. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр Ажлын хэсгийн гишүүдийн эсрэг тэмцэл дотоод талаасаа эрчимжсэн. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээг шинэчлэх санаачилга гарах бүрд, улс төрийн эрсдэл хүлээхээс айсан улстөрчид хойш суудаг байсан юм.  

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мэдэгдэл
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (66.181.187.107)
    Оюут толгойг ганцхан Сайханбилэг худалдаагүй Олон нөхдүүд оролцсон байхаа
    2021 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.20.132)
    Баярлах яагаа ч үгүй байна. Дээрэмчин Рио Тинто дөнгөж хөдөлгөөн хийж эхлэж байна. Асар том луйвар дээрмийн хэрэг үүнийгээ илэрчих вий гээд самгардаад байна. Харин Оюунэрдэнэ цочоосон болохоос учрыг нь олоод цэгцлэх хүртэл маш урт замыг туулах хэрэгтэй. Эхлээд асуудлыг маш сайн ойлго. Дараа нь засах цэгцлэх ажил, хэлэлцээр энэ тэрээ эхлэ....
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (64.119.16.134)
    OYUNERDENIIN ZASGIIN GAZAR MONGOL ULSIINHAA TULUU ARD TUMNIIHEE TULUU AJILLAJ BAINA HARIN URD N UCHNUUN MUNGU AVAAD ZAILTSAN HULGAICHUUD BOOJ UHEH GEJ BAINA
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.188.46)
    Яагачгүй байж л гавьяа яриад эхлэв үү, цаг хугацаа харуулах байлгүй. Хүн нь өөрөө тийм ч буурь суурьтай хүн биш. 14 тэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болно гээд хуульчилчихсан л хүн ш дээ
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • manan (203.23.49.64)
    ene hoshnogo chadahyy
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.126)
    Za bas neg doligonogch garaad irsen uu ene geree bol ue ueiin zasag,ih hural said nariin hiisen aldsan ajliin ur dun shuu tegeed ch mongolchuud negdej neg tsonhoor harj hamtarch ajillana shuu gechiheed ur dun garanguut ni hen neg ni uurtuu ur dung ni nyalzaah gej orolddog uuneesee bolood ahiad l taltsaad eheldeg shuu
    2021 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    33 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    56 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    1 цаг 17 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    1 цаг 32 мин
  • Мэдэгдэл
    2 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    2 цаг 17 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    2 цаг 29 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    2 цаг 45 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    2 цаг 57 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    3 цаг 31 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    3 цаг 57 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 22 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    4 цаг 42 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    5 цаг 19 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    5 цаг 29 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    5 цаг 30 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханы ХОМ
    5 цаг 33 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн болно
    5 цаг 56 мин
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
    8 цаг 1 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК