БШУ-ны сайд Л.Энх-Амгалан галын аюулаас хүний амь нас авран хамгаалсан сурагчид сайдын нэрэмжит шагнал гардуулахаар болжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "Нийслэлийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм дүү маань галын аюулаас эрдэнэт хүний амь аварч, нэг гэр бүлийг элэг бүтэн амьдрал бэлэглэжээ.
Хүн болох багаасаа гэж бусдын төлөө эрсдэл гаргаж, чин сэтгэлээ зориулж чаддаг ирээдүйтэй байна гэдэг ямар сайхан хэрэг вэ. Дүүдээ сайдын нэрэмжит шагналаа гардуулахаар шийдлээ" гэжээ.