Австралийн гадаад хэргийн сайд Боб Карр маргааш манай улсад ирнэ

Австрали, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Австралийн Гадаад хэргийн сайд, Боб Карр манай улсад айлчлал хийх гэж байна. Тэрбээр албан айлчлалаа маргааш эхлүүлэх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийх юм. Мөн Австралийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцаж, Улаанбаатар хотод байгуулагдаж байгаа Австралийн Ерөнхий консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцох юм байна. Түүний айлчлал энэ сарын 4-нд өндөрлөнө.