
Иракийн шоронгоос өнгөрсөн пүрэв гарагт 110 хоригдол оргосныг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Тэр 110 хоригдол дунд Аль-Кайда бүлэглэлийн хэд хэдэн алан хядагч багтаж байгаад Иракийн тал ихэд санаа зовж байна. Тэдний талаас илүү хувь нь террорист ажиллагаа явуулсан хэргээр хоригдож байжээ. Хамгийн багдаа 33 нь цаазын ялтангууд гэнэ.
Хоригдлууд пүрэв гарагт Тикрит хотын шоронгийн хаалга, хашааг эвдэн зугтжээ. Оргодлууд энэ ажиллагааг эртнээс төлөвлөж байсан бөгөөд шоронгийн гадаа хоёр машинд бөмбөг хийн дэлбэлж, хаалгыг нь онгойлгосон байна. Тэнд байсан хуягууд болон 5 хоригдол амиа алдсан гэж Иракийн Үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Б.Баяр
Сэтгэгдэл (3)