Цахим үнэмлэхээ ирэх долоо хоногтоо багтаан авахыг уриалж байна

Цахим үнэмлэх хэвлэгдээд хороон дээр нь хүргэгдчихээд байхад очиж авахгүй байгаа аж. Аргаа барсан хорооны ажилтнууд иргэдийнхээ үнэмлэхийг тараахаар айл айлын хаалга тогшоод явж буй гэсэн. Тиймээс иргэдийн цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэхээр УБЕГ-ын харьяа аймаг, сум, дүүрэг, хорооны Иргэний бүртгэлийн ажилтнууд өнөөдөр ажиллахаар болжээ.
Амралтын өдрөө хугаслан ажиллаж буй тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлээд “Сум, дүүрэг, хорооныхоо бүртгэлийн ажилтнаас цахим үнэмлэхээ очиж авна уу. Бичиг баримтын зөрчилтэй иргэд зөрчлөө арилгуулна уу” гэсэн “гуйлтыг” нь биелүүлэх нь бидний үүрэг мөн биз ээ.