Виртуал хөрөнгийг зохицуулах хуулийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ хуулийн төсөл Их Хурлаар батлагдвал энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Хамгийн гол иргэддээ анхааруулж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байгаач ээ. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад койн гардаг. Эхлээд авбал дараа нь ханш нь өснө гэсэн зүйлээр битгий хандаач гэдгийг анхааруулмаар байна.
Янз бүрийн зээл тусламж, орон байраа зарж койн худалдаж авч болохгүй.
Эцэстээ энэ бүхний хариуцлагыг та бүхэн өөрсдөө хүлээнэ. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахаас шал өөр зүйл шүү. Хувьцаа гаргахад бизнес, хөрөнгө оруулалт, төлөвлөлт нь тодорхой байдаг. Баталгаатай байдаг. Гэтэл энэ койн ямар ч баталгаагүй шүү. Нэг хэсэг хүн ашигтай ажиллаж байгаа бол нөгөө хэсэг хүмүүс нь алдагдалд орж байгаа шүү" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)