
Жүжигчин Энн Хадвей өчигдөр Калифорнид хуримаа тун даруухан хийжээ. 29 настай тэрбээр жүжигчин, гоёл чимэглэлийн дизайнер Адам Шалмантай гэрлэсэн юм. Тэд хуримандаа ойр дотныы 100 орчим хүнээ урьж, хэвлэлийнхнээс далдуур гэрлэх ёслолоо хийжээ. Өмнө нь тэднийг хуримаа хийх тухай мэдээлж байсан ч хэзээ бөгжөө солилцох тухай ам нээхгүй байсан юм. Энн Хадвей хуримынхаа үеэр Валентиногийн дэгжин загвартай даашинз өмссөн ч одоогоор зураг нь нийтэд ил болоогүй байна.
Хосууд дөрвөн жил үерхэж, өнгөрсөн 11-р сард Адам жүжигчин бүсгүйд 6 кратын алмазан бөгж өгч сүй тавьсан юм.
Сэтгэгдэл (1)