NBA жүжиглэдэг тоглогчдоо шийтгэнэ

CBSSports.com-ийн мэдээлж байгаагаар NBA-гийн шинэ улирал эхлэхээс өмнө flopping буюу жүжиглэж алдаа авдаг явдалтай тэмцэхээр шатлалтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэнэ. Лигийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тоглолтын дараа бичлэгийг эргүүлэн үзэж, жүжиглэж алдаа авсан эсвэл тус үйлдлээрээ тоглолтонд нөлөөлсөн тоглогчийг мөнгөн торгуулиар торгох юм байна.
Энэхүү шийвдэр нь дүрмэнд орох өөрчлөлт биш учраас Удирдах Зөвлөлийн хурлаар заавал оруулах шаардлагагүй юм байна. Одоогоор flopping гэдгийг ямар үг, үйлдлээр тодорхойлж, тогтоох нь мэдэгдээгүй байна. Ямартай ч NBA дэх жүжигчдийн тоо эрс цөөрч магадгүй боллоо.