Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сэрүүсч 8-13 градус, Говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.